Египт болон ЕХ нэг тэрбум еврогийн гэрээ байгууллаа

0
Египт болон ЕХ нэг тэрбум еврогийн гэрээ байгууллаа

Египет болон Европын холбоо макро эдийн засгийг дэмжих нэг тэрбум еврогийн хэлэлцээрийг эцэслэн байгуулж байна гэж Каир дахь Олон улсын хамтын ажиллагааны яам мэдээллээ. Энэ санхүүжилт нь хамтарсан харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх зорилготой өнгөрсөн гуравдугаар сард болсон Египет-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр зарласан 7.4 тэрбум еврогийн томоохон багцын нэг хэсэг юм.

Олон улсын хамтын ажиллагааны сайд Раниа Аль-Машат Египет-Европын хөрөнгө оруулалтын бага хурлын үеэр нэг тэрбум еврогийн санхүүжилтийг гарын үсэг зурсны дараа оны хоёрдугаар хагаст олгоно гэж мэдэгдэв. Энэхүү анхны транш нь Европын холбооноос макро эдийн засаг, төсвийн дэмжлэг үзүүлэх зорилготой таван тэрбум еврогийн механизмын эхний алхам юм. Үлдсэн хэсэг нь 2025-2027 онд тараагдах төлөвтэй байна.

Санхүүжилтийг эргэн төлөгдөх таатай нөхцөлтэй, бага хүүтэй хөнгөлөлттэй санхүүжилтээр олгоно. Энэхүү дэмжлэг нь Египетийн эдийн засгийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Европын холбооны санхүүгийн амлалтаас гадна Дэлхийн банк Египетийн төсвийг дэмжих зорилгоор 700 сая ам.долларын санхүүжилт олгохоо мэдэгдээд байна. Энэхүү санхүүжилт нь Египетийн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн гурван жилийн 6 тэрбум ам.долларын хөгжлийн бодлогын хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Хариулт үлдээнэ үү