Пау Лопез Олимпик Марсель багаас Комод шилжинэ гэж найдаж байсан

0
Пау Лопез Олимпик Марсель багаас Комод шилжинэ гэж найдаж байсан

“Рома”-гийн хуучин хаалгач Пау Лопез шинээр дэвшиж буй Комогийн хамт Сери А-д эргэн ирэхэд ойрхон байгаа гэсэн мэдээлэл байна. 29 настай довтлогч өмнө нь 2019-2021 онд Рома багт тоглож байгаад Олимпик Марсельд зээлээр, дараа нь 12 сая еврогоор бүрмөсөн шилжсэн.

Sky Sport Italia сайтын мэдээлснээр Пау Лопез энэ зун Итали руу буцах гэж байна. Сери В хүснэгтийн 2-р байр эзэлснээр Сери А-д дэвшсэн Комо дасгалжуулагч Сеск Фабрегасын удирдлаган дор шилдэг тоглогчдыг өөртөө татахыг эрмэлзэж байна.

Пау Лопезийн гэрээ нь улирлын төгсгөлд худалдан авах боломжтой зээлээр хийгдсэн гэрээ байх төлөвтэй байна. Шилжүүлгийн нийт өртөг нь ойролцоогоор 5-6 сая евро байх болно. Комог мөн одоо Сампдориагийн эзэмшилд байгаа хаалгач Эмиль Аудеротой нэр холбогдож байсан бөгөөд өмнөх улирлыг Интерт зээлээр өнгөрүүлсэн.

Пау Лопез өмнө нь Эспаньол, Реал Бетис, Тоттенхэм Хотспур зэрэг багуудад тоглож байсан. Нэмж дурдахад Комо саяхан Рафаэль Вараныг хэд хоног хүлээн авсан бөгөөд Франц хамгаалагч тэдний саналыг мөн авч үзэж байна.

Хариулт үлдээнэ үү