Өмнөд Солонгосын засгийн газар Израилийн стартапуудад хөрөнгө оруулах платформыг сонгожээ

0
Өмнөд Солонгосын засгийн газар Израилийн стартапуудад хөрөнгө оруулах платформыг сонгожээ

Өмнөд Солонгосын засгийн газар Израйлийн онлайн хөрөнгө оруулалтын платформ OurCrowd-ийг DeepTech (инженер, шинжлэх ухааны инноваци) стартапуудад хөрөнгө оруулах зорилготой хоёр талын сангийн хамтран менежерээр сонгосон байна. Сангийн зорилго нь 80 сая ам.доллар босгох бөгөөд 48 сая долларыг тус сангийн солонгос түншүүд болох NH Venture Investment болон K-Growth компаниуд босгосон байна. NHOC Global Open Innovation сан нь робот техник, кибер аюулгүй байдал, дижитал эрүүл мэнд зэрэг технологид анхаарлаа төвлөрүүлж, хоёр орны 30 орчим гарааны бизнест хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

OurCrowd компанийн гүйцэтгэх захирал Жон Медведийн хэлснээр, Өмнөд Солонгосын засгийн газрын дэмжлэгтэйгээр Израиль-Солонгосын хоёр талын сан байгуулсан нь Израилийн өндөр технологийн хувьд маш сайн мэдээ юм. Тус сангийн хөрөнгө оруулалтаас гадна Израилийн DeepTech компаниуд Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн томоохон компаниудтай шууд холбогдож, дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой болно.

Хариулт үлдээнэ үү